зарим зүйлс

Tuesday, February 22, 2011

hoolnii deglem

 hoolnii deglem



Хэн нэгэнтэй танилцах, хуучин найзтайгаа уулзах эсвэл зурагтаар хvндэтгэдэг жvжигчин чинь гарахад хамгийн эхэлж юу нь таны анхаарлыг татдаг вэ? Бид хvмvvсийг “дээрээс нь доош нь” судалдаг гэнэ. Тийм болохоор хvнд сэтгэгдэл тeрvvлэх хамгийн гол зvйл бол нvvр царай байдаг.

Нимгэн гэрэлтсэн царай бусдын нvдэнд таныг хэдэн кг хасч харагдуулдаг. Хvний биеийн тодорхой нэг хэсгийг тураахад зориулсан хоолны дэглэм байдаггvй ч дараах хэдхэн дvрмийг баримталж чадвал таны давхар эрvv алга болж, арьс чинь илvv цэвэр, эрvvл харагдах болно. Эхний vр дvн хэдхэн eдрийн дараа л мэдэгдэх учраас энэ нь илvvдэл жинтэйгээ тэмцэхэд маш сайн тvлхэц болж eгнe гэж мэдээрэй.

Алхам 1

Өдeрт хоёроос доошгvй литр ус уу.
Хэрэв та хэтэрхий бага шингэн уувал таны бие махбодь шууд л хэмнэлийн дэглэмд шилжиж, vнэт чийгээ хадгалахыг илvv ихээр хичээх болно. Үvнээс болж шингэн “хуримтлагдаж”, нvvр, гар, хeлeнд хаван vvснэ. Харин хангалттай хэмжээний шингэн уувал илvvдэл чийг бие махбодиос зайлуулагдана. Хамгийн ашигтай нь хийжvvлээгvй цэвэр ус эсвэл ногоон цай юм. Мэдээжийн хэрэг кофе, кола болон жимсний шvvснvvд бие махбодийг чийгээр хангадаг ч эдгээр ундаанд хангалттай их хэмжээний калори агуулагддаг.

Алхам 2

Өдeрт гурваас доошгvй удаа шинэ ногоо болон жимс ид.
Ногоо, жимсэнд ч бас их хэмжээний шингэн агуулагддаг. Үvний сацуу эдгээр нь эслэгээр /ургамлын эсийн хальсны эд/ баялаг. Хэрвээ eдрийн хоол, оройн хоол хоёрын хооронд алим эсвэл луувангийн салат идвэл та хvнд хоол руу гараа сунгахгvй цатгалан байх болно. Таны ажлын ширээн дээр жигнэмэг биш жимстэй тараг байвал зvгээр. Чихэр ихтэй жимснээс болж таргална гэж бодох хэрэггvй. Жимсэнд агуулагддаг сахарын хэмжээ маш бага. Та vнэхээр амтат жvрж идсэнээс болж таргалсан нэг эмэгтэйг ч болов харсан уу?

Алхам 3

Согтууруулах ундаанаас татгалз.
Дарс, шар айраг, эсвэл vнэтэй коньяк зэрэг ямарваа согтууруулах ундаа бие махбодийн ус чийгийг ууршуулдаг. Чийггvй болсон бие бидний мэддэгээр хавагнана. Согтууруулах ундаа энэ хорвоо дээрх хамгийн калорилог бvтээгдэхvvн гэдгийг санахын ч хэрэггvй.

Алхам 4

Ердийнхeeс илvv их кальц хэрэглэ.
Өдeр бvр бие махбодид 1.2 мг-аас доошгvй кальц орж байж та хурдан турна. Үvний тулд eдeрт 3 аяга сvv эсвэл 800 гр тараг уухад хангалттай. Мeн загас кальцаар маш баялаг. Та консервлосон сардин эсвэл ястай яргай загас ид. Тэгвэл та шаардлагатай хэмжээний кальцаа авч чадна. Мeн миндаль, арахис болон хатаасан жимс идэхийг танд зeвлeе. Эдгээр нь мeн л кальц агуулдаг ажээ. Сvvн бvтээгдэхvvн их хэрэглэ. Амьтны гаралтай тос тодорхой хэмжээгээр хvний биед шаардлагатай учраас заавал тосгvйжvvлсэн бvтээгдэхvvн сонгох гэсний хэрэггvй. Хоногт хvний биед 90 гр тос шаардлагатай байдгийн 25-аас багагvй граммыг ургамлын тос эзлэх ёстой.

Алхам 5

Өдeр бvр 250 калори хасч, 250-ийг хайлуул.
Хагас кг турахын тулд та дунджаар 3500 калори шатаах хэрэгтэй. Өдeрт 500 калори хаяхыг хичээ. Тэгвэл та тун удахгvй биедээ гарсан eeрчлeлтийг eeрee мэдрэх болно. Мэдээж эхлээд нvvрэнд, дараа нь биеийн галбир eeрчлeгдeнe. Энэ 500 калорийг хоёр хуваагаад 250-ийг нь биеийн ачааллаар, vлдсэн 250-ийг нь eдeрт идэх хоолноосоо “хасах” замаар шатаа. 250 калорийг шатаахад 30 минут тvргэн алхах эсвэл эрчимтэй 20 минут дасгал хийхэд л хангалттай. Хоолноосоо илvvдэл 250 калорийг амттанаа хязгаарлах замаар хасах хэрэгтэй. Амттаны оронд цeцгийтэй зайрмаг, бага калоритай бялуу, хатаасан жимстэй чихэр, жигнэмэг идэж болно.

Алхам 6

Давсаа багасга
Та хир давс хэрэглэнэ, тeдий чинээ хаван vvсэх эрсдэл ихэснэ. Хагас боловсруулсан бvтээгдэхvvн давс болон консервант их агуулсан байдаг. Бас шар буурцгийн соус ердийн давснаас хамаагvй ашигтай гэдэг ч vнэн хэрэгтээ тэр нь хоолны давсны адил хаван vvсгэдэг гэж vзэх нь ч бий. Хагас боловсруулсан бvтээгдэхvvнээс гадна эрсдэлийн бvлэгт дорнын давсалсан бvх хоол, консервлосон шeл, ногоо, загас, махан бvтээгдэхvvн, чипс, давсалсан самар, бяслаг зэрэг орно. Давснаас татгалзсанаар та цусны даралтаа хэвийн байлгаж чадна гэдгийг сана.


Хvч шаардсан дасгал сургуулилт
Та зeвхeн хоол, ундаар дамжуулан жингээ хасч байгаа бол арьс тань vлбэгэр, унжгар болох нь зайлшгvй. Тиймээс хоолны дэглэмийг хvчний дасгал сургуулилттай хавсран хийх хэрэгтэй. Тэгвэл таны булчин чангарч, танд хичнээн их булчин байна тeдий чинээ калорийг та хeдeлгeeнeeрee шатаана. Нvvрний дасгал бол массаж юм. Та турж байгаа бол заавал ч vгvй массаж хийлгэх ёстой.

Нvvрний дасгал
Уруулаа аль болох хоёр тийш нь татан /инээж байгаа юм шиг/ булчингуудаа чангалж И, А, У гэсэн vсгvvдийг дууд.
Амаа том ангайгаад хэлээ аль болох хvчтэй хойш нь ороо.
Толины eмнe суу. Хацраа тvмбийлгээд хийг гарга. Эхлээд нэгийг нь дараа нь нeгeeг нь.
Амныхаа нэг талаар инээ, ингэхдээ амныхаа нэг буланг дээш нь eргeeд буулга. Нeгee талдаа ч бас ийм дасгалыг хий. Энэ дасгал цулцгар хацранд тустай.
Тэгшхэн суугаад тааз руу eнгийн харах замаар хvзvvгээ сунга. Энэ байрлалаар баруун мeрeн дээрээсээ тааз руу харж байхаар толгойгоо эргvvл. Толгойгоо урагш нь эргvvлээд эрvvгээ баруун мeр рvvгээ буулга. Энэ дасгалыг нeгee тал руу мeн адил хийнэ.
Өглee бvр нvvрээ хавангvй, нvднийхээ дор цулцангvй босохын тулд шeнийн турш нvvрээ тостой бvv хонуул. Шeнийн тосыг тvрхээд 30 - 40 минутын дараа цэвэрлэх нь зvйтэй.

No comments:

Post a Comment